Эрхэм хамтран ажиллагч байгууллагууд хувь хүмүүс болон манай цахим хуудсанд зочилж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе

Миний бие нь Эх орны хөгжил цэцэглэлтийн түүчээ болсон инженерийн байгууламж  тэр дундаа усны барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол Менежмент Төв ХХК-ийг  2003 оноос эхлэн одоог  хүртэл удирдан ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол улсынхаа усны салбарт тодорхой хувь нэмэр оруулан ажиллан ирсэн билээ. Би компанийн харилцагч, ажиллагсадын сайн сайхан, бизнесийн амжилтыг зорилго болгох төдийгүй өндөр чанар стандарт, дэвшилтэт технологитой, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган  бусад компаниудад үлгэр дуурайлал болох, мөн монгол улсад усны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зэргээр компанийн нийгмийн хариуцлагыг чухалчилан ажиллах өндөр үүрэг хариуцлагыг хүлээсэн гэж ойлгож байна. Мөн миний бие залуу боловсон хүчнийг дэмжин тэдний сурч боловсрох, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг бөгөөд тэдний ар гэрийн амьдралын нөхцлийг сайжруулахад мөн анхаарал хандуулан ажиллаж байна.