Монгол Менежмент Төв ХХК нь 2003 байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл Усны барилга байгууламжийн барилга угсралт, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монгол улсын усны салбарын тэргүүлэх компаниудын нэг юм. Манай компани нь инженерийн хийцтэй барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт гэх мэт инженерингийн хийцтэй олон төрлийн  ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд үйл ажиллагаандаа холбогдох стандарт, норм дүрмийг баримтлан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөж чанарыг эрхэмлэн ажиллаж ирсэн билээ.

Монгол Менежмент Төв ХХК нь Герман, Австрали гэх мэт гадны болон үндэсний компаниудтай томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн, менежментийн чадварлаг удирдлага бүхий мэргэжилтэй боловсон хүчинтэй 50 гаруй ажилчин 12 инженер техникийн ажилтнуудаас  бүрдсэн чадварлаг хамт олонтой  багийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд бид монгол улсын усны салбарын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашдаа энэ салбарыг монгол улсын тэргүүний салбар болон хөгжүүлэхэд мөн үндэсний шилдэг бүтээн байгуулагч хамт олон болоход зорилт тавин ажиллаж байна.