Олон нийтийн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
Энэ сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих /УДБХОД/ төслөөс зохион байгуулсан Дэд бүтцийн төслийн үйл явцад олон талын оролцоог хангах нь ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, БОННҮ-ний компаниудын төлөөллүүд оролцсон бөгөөд Хэлэлцүүлгийн зорилго, УУДБХОД төслийн танилцуулгыг УУДБХОД төслийн зохицуулагч Б.Энхбаатар танилцуулсан ба Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний зарчим, аргачлал ба талуудын зэрэг оролцоо сэдвээр БОНХАЖЯ-нй Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн С. Баярцэцэг, Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зарчим, аргачлал ба талуудын үүрэг оролцоо сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Хандармаа, Байгаль орчин, нийгмийн хамгааллын ДБ-ны бодлогын танилцуулга сэдвээр Дэлхийн банк- Эрдэнэ-Очир, Талуудын оролцоог хэрхэн хангах талаах өөрсдийн болон ОУын туршлага танилцуулгыг Дэлхийн банк-Воррен Мейс нар илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлэгт
- Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах
- Сэлэнгэ мөрөний сав газарт Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах
- Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах
- Өмнийн говийн бүтээн байгуулалтад уурхайн болон үйлдвэрийн ус хангамжийн систем
- Багануурын нүүрсний уурхайн нэмэлт хайгуул
- Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн гэсэн 6 үндсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.
